Samsung Galaxy Tab A 9.7 SM-T 550 16 Gb белый 用户手册

下载
页码 729
Монгол
446
Аюулгүй байдлын 
талаарх мэдээлэл
Гар утсыг ашиглахаасаа өмнө аюулгүй байдлын талаарх уг 
чухал мэдээлэлтэй танилцана уу. Энд таны гар утасны аюулгүй 
байдлын ерөнхий мэдээлэл агуулагдаж буй бөгөөд гар утсанд 
тань хэрэглэгдэхгүй агуулга ч байж болно. Өөртөө болон 
бусдад гэмтэл учруулж, гар утсаа гэмтээхээс сэргийлэхийн тулд 
анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээллийг сахиж мөрдөнө үү.
‘Гар утас’ гэсэн нэр томьёонд бүтээгдэхүүн, түүний зай, 
цэнэглэгч, бүтээгдэхүүнд дагалдсан зүйлс, бүтээгдэхүүнтэй 
цуг хэрэглэгдэх Samsung-с зөвшөөрсөн бүх нэмэлт 
хэрэгслүүд хамаарна.
Анхааруулга
Аюулгүйн анхааруулга, журмыг үл 
биелүүлсний улмаас ноцтой бэртэх эсвэл 
үхэлд хүрч болно.
Гэмтсэн цахилгааны утас, залгуур, цахилгааны суларсан суурь 
залгуурыг бүү ашигла.
Сайтар бэхлэгдээгүй холболтууд нь тогонд цохиулах эсвэл гал гарахад 
хүргэж болно.
Цахилгааны утсанд нойтон гараар бүү хүр, мөн цахилгааны 
утаснаас нь татах замаар цэнэглэгчийг салгаж болохгүй.
Эс тэгвэл цахилгаанд цохиулж үхэхэд хүргэж болзошгүй.
Цахилгааны утсыг нугалж, гэмтээж болохгүй.
Эс тэгвэл цахилгаанд цохиулах эсвэл гал гарахад хүргэнэ.